Нийтийн эзэмшлийн талбайн аюулгүй байдлын төлөө

Гэрэлтүүлэг, камер, гэрлэн дохионы засвар үйлчилгээ

Нийтийн эзэмшлийн гудамж, зам, талбайн гэрэлтүүлэг, хяналтын камер, гэрлэн дохионы хэвийн ажиллагааг хангана. Эдгээр тоног төхөөрөмжийн гэмтэл, аюултай нөхцөлийг арилгаж, иргэдийн аюулгүй байдлыг хамгаалах чиглэлээр ажиллана.

Мэдээлэл уншиж байна… Шинэ мэдээлэл шалгаж байна

Үндсэн үйл ажиллагаа

Гэрэлтүүлэг, камер, гэрлэн дохионы өнөөгийн байдал

Байгууллагын бүртгэл болон нээлттэй гэмтлийн мэдээллээр тооцсон үзүүлэлт. 30 секунд тутам шинэчлэгдэнэ.
Мэдээлэл уншиж байна…

Бидний тухай

“Чойбалсан хөгжил” ОНӨҮГ

“Чойбалсан хөгжил” орон нутгийн төсөвт үйлдвэрийн газар нь Дорнод аймгийн Хэрлэн сумын нийтийн эзэмшлийн гудамж, зам талбайн гэрэлтүүлэг, гэрлэн дохио, хяналтын камерын ашиглалт, засвар үйлчилгээний ажлыг хариуцан хэрэгжүүлдэг байгууллага юм.

Гэрэлтүүлэг, камер болон гэрлэн дохионы шинэчилсэн тоо, ажиллагааны төлөвийг дээрх тоймоос харна уу.

Үндсэн чиг үүрэг
  • Гэрэлтүүлгийн шугам сүлжээ, гэрэлтүүлэгч, удирдлагын тоног төхөөрөмжийн ашиглалт, засвар үйлчилгээ
  • Гэрлэн дохионы хэвийн найдвартай ажиллагааг хангах
  • Хяналтын камер, шилэн кабелийн шугам сүлжээний ашиглалт, засвар үйлчилгээ
  • Эдгээр тоног төхөөрөмжийн гэмтэл, аюултай нөхцөлийг арилгах, иргэдийн мэдээллийн дагуу шалгаж засварлах

Эрхэм зорилго

Дэвшилтэт инженерийн шийдэл, мэдээллийн технологи, өгөгдөл, хиймэл оюун ухааныг үйл ажиллагаандаа нэвтрүүлэн нийтийн эдэлбэр газрын гэрэлтүүлэг, гэрлэн дохио, хяналтын системийн найдвартай, хүртээмжтай, тасралтгүй үйл ажиллагааг хангаж, иргэдийн аюулгүй, тав тухтай амьдрах орчныг бүрдүүлэхэд манлайлан ажиллана.

Үзлэг, шалгалтГэрэл, камер, дохионы гэмтэл, доголдлыг илрүүлэх.
Аюултай нөхцөлийг арилгахГэмтсэн шон, ил гарсан кабель, эвдэрсэн самбар зэрэг тоног төхөөрөмжийн эрсдэлийг бууруулах.
Засвар үйлчилгээГэмтлийг засварлаж, тоног төхөөрөмжийг хэвийн ажиллагаанд оруулах.
Иргэнд эргэн мэдэгдэхИргэний мэдээллийн дагуу хийсэн ажлыг утсаар тайлбарлаж мэдэгдэх.

Байгууллагын бүтэц

2026 оны бүтэц, орон тоо

Албан тушаал, нэгж тус бүрийн батлагдсан орон тоо.
21Нийт орон тоо

Захиргаа аж ахуй

7 орон тоо
Албан тушаалОрон тоо
Захирал1
Ерөнхий инженер1
Ерөнхий нягтлан бодогч1
Хүний нөөцийн ажилтан1
ХАБЭА-н ажилтан1
Нярав1
Аж ахуйн хашааны сахиул1

Цахилгаан, гэрэлтүүлгийн тасаг

10 орон тоо
Албан тушаалОрон тоо
Цахилгааны инженер2
Кранист1
Цахилгаанчин3
Гагнуурчин2
Оосорлогч, дохиочин1
Туслах ажилчин1

Теле камерын тасаг

4 орон тоо
Албан тушаалОрон тоо
Сүлжээний инженер1
Сүлжээний техникч2
Туслах ажилчин1

Үйлчилгээ

Бидний хариуцдаг гурван чиглэл

Нийтийн эзэмшлийн гэрэлтүүлэгГудамж, зам, талбайн гэрэл, шон, кабель, гэрэлтүүлгийн самбарын үзлэг, гэмтэл засвар.
Хяналтын камерНийтийн эзэмшлийн талбайн хяналтын камер, холбогдох шугам сүлжээний ашиглалт, засвар үйлчилгээ.
Гэрлэн дохиоУулзвар, гарцын дохио, явган хүний товчлуур, холбогдох тоног төхөөрөмжийн гэмтэл засвар.

Мэдээ мэдээлэл

Сүүлийн мэдээ, ажлын явц

Хийсэн ажлуудыг харах

Мэдээ нийтлэх хэсгийг бэлтгэж байна.

Иргэдийн мэдээлэл

Гэмтэл, аюултай нөхцөл мэдээлэх

Мэдээлэл хүлээн авах хэсгийг ачаалж байна…

GPS сонгоогүй

Тайлан

Гэрэлтүүлэг, камер, гэрлэн дохионы хийсэн ажлууд

Гэрэлтүүлэг, камер, гэрлэн дохионы засвар үйлчилгээний үр дүн.

Хийсэн ажлуудыг ачаалж байна…